
Урулбу худаг
Ханбогд
Энэхүү палеонтологийн дурсгалт газар нь Байшин цавын хотгорын баруун өмнөд хэсэгт, Урулбу худгаас баруун өмнө зүгт ойролцоогоор 2 км зайд байрладаг. Тус газрын талаарх анхны шинжлэх ухааны бүтээлийг 1974 онд Оросын эрдэмтэн В.Ф. Шувалов, Т.В. Николаева нар хэвлүүлсэн. Урулбу худаг нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоол болон 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан түүх, соёлын дурсгалт газар юм. Урулбу худгийн палеонтологийн дурсгалт газар нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах бөгөөд Хожуу Цэрдийн галавын үед, тодруулбал Баянширээгийн формацад хамаарна.
