
Эргэлийн зоо
Хатанбулаг
Эргэлийн зоо нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших палеонтологи, байгалийн өвийн чухал дурсгалт газар юм. Тус газар нь өвөрмөц говийн цав, өнгөлөг хурдас чулуулгийн давхарга, эртний амьтдын чулуужсан олдвороороо онцлог. Эргэлийн зоогоос 30 сая гаруй жилийн өмнөх эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын олдвор илэрсэн байдаг. Энэ газрыг 1920-иод онд Рой Чэпмен Эндрюсийн удирдсан Төв Азийн экспедиц судалж, олон улсын шинжлэх ухаанд таниулсан. Эргэлийн зоо нь Говийн эртний амьдрал, тухайн үеийн байгаль орчныг судлахад өндөр ач холбогдолтой. Өнөөдөр тус газар нь улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар бөгөөд Монгол Улсын улсын хамгаалалтад байх үл хөдлөх түүх, соёлын дурсгалт газар юм.


